Мал, тэжээвэр амьтан, хашаа хороо, худаг усны тооллогыг хамт хийнэ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2018-12-06 17:42:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2018 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого маргааш эхэлж, 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд явагдах ажээ.

Аймгийн Статистикийн газар, мал тооллогын комиссоос сумдын Засаг дарга нартай уулзалт хийж, 2018 оны мал тооллогыг сумдад хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж өгч, Засгийн газрын 258-р тогтоолыг сайтар дагаж мөрдөн хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Уулзалтын үеэр сумдын комиссын ажлыг чанаржуулах, зохион байгуулалтыг эргэж тайлагнах, малыг нүд үзэж тоолох, бүрэн хамруулах, А дансыг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх зааварчилгааг  өгсөн байна.

Сумдын Засаг даргын захирамжаар тооллогын комиссыг байгуулсан бол аймгийн Засаг даргын захирамжаар хяналтын тооллогын комиссыг таван чиглэлд ажиллуулахаар томилж байна.

Мал тооллогын ажилтай хамт малчдын хашаа хороо, худаг усыг тоолох ажил хийгдэх бөгөөд хашаа, худгийн тооллогыг 3 жилд нэг удаа хийдэг ажээ.

Дундговь аймаг өнгөрсөн жилийн эцэст 3593.0 мянган толгой мал тоолуулж, энэ нь өмнөх оныхоос 533.1 мянган толгойгоор буюу 17.4 хувиар өссөн байдаг. Өнгөрсөн хавар шинээр 1193.1 мян. төл  мал хүлээн авч, төл бойжилт 92,6 хувьтай байгаа бөгөөд 47150 мал хорогдсон гэсэн статистик мэдээ гарсан байна. Тиймээс 2018 оны жилийн эцсийн мал  тооллогын дүнгээр 4 сая орчим мал тоолуулах таамаг байна. 

Холбоотой мэдээ