Болзол хангаагүй уяачдад “Алдарт” өгсөн нь үнэн үү?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 18:07:19

Жил бүрийн сар шинийн босгон дээр аймаг, сумдын "Алдарт уяач" цолыг Уяачдын холбооны тодорхойлолтыг үндэслэн аймгийн Засаг дарга олгодог.

Аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид хуралдаад "Аймгийн алдарт уяач" цолоор шагнуулахаар болзол хангасан 4 хүний материалын аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Гэтэл тус холбооноос тодорхойлоогүй 6 хүнд дээрх хүндтэй цолыг олгосон нь Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлсэн увайгүй явдал хэмээн уяачид гомдолложээ. Иймд аймгийн МСУХ-ны удирдлагууд Засаг дарга М.Бадамсүрэнд хандаж дээрх хууль бус шийдвэрээ цуцлахыг хүсч шаардлага хүргүүлсэн байна.

Тэд, буруу зөрүү шийдвэрийн улмаас уяачдын дунд үл ойлголцол үүсч холбооны нэр хүнд сэв суулгах вий гэхээс болгоомжилж байгаагаа нуусангүй.  Дашрамд сонирхоход Баяр наадмын тухай хуулийн заалт болон ММСУХ-ны дүрмийг  үндэслэн Улсын болон бүсийн уралдаан, аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанаас 6 түрүү буюу 12 айраг хүртсэн уяач "Аймгийн алдарт" уяач цолыг хүртэх эрхтэй юм байна.   

Б.Туяа

 

Холбоотой мэдээ