Эмэгтэй хөлбөмбөгчид Дэлхийн чансаанд бичигдлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-12-09 12:26:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн дэлхийн чансаанд багтдаггүй байсан Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаа энэхүү чансаанд багтаж 152 орноос 115 дугаар байрт бичигджээ.


Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ 2018 онд түүхэн амжилт үзүүлж түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, эхний шатыг давсан. Харин Гуам улсад зохион байгуулсан хоёрдугаар шатанд манай шигшээ багийг оролцож дууссаны дараа буюу 12 дугаар сарын 07-нд FIFA-гаас гаргасан Эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа ийнхүү шинэчлэгдсэн байна. Тус жагсаалтад дэлхийд 115-д, Ази тивийн тавцанд 21 дүгээр байрт бичигджээ.

Холбоотой мэдээ