УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг шаардав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-12-10 16:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, МАН-д шаардлага хүргүүлэх болжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасралтгүй явуулах, 2016 оны сонгуульд амласан амлалтаа биелүүлэхийг уг шаардлагадаа тусгасан байна.

Мөн, “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрсэн нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай шууд холбоотой. Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого бүрэн орхигдож, 2017, 2018, 2019 онуудын төсвийн нийт алдагдал 7 их наяд төгрөгт хүрлээ. Мөн Монгол улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 2.1 тэрбум ам.доллароор огцом өссөн байна. Тиймээс төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна" гэжээ. 

Холбоотой мэдээ