Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-10 17:27:36

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын гуравдугаар багийн нутагт баригдаж ашиглалтад орох дөхсөн Мандах наран хорооллын нэгдүгээр блокийн нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар боллоо.

Нийт 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг  ашиглалтад орсноор  аймгийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах хувь хэмжээ 98 хувьд хүрч байгаа талаар сумын удирдлагууд мэдээлэв.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх оны 01 дүгээр сарын 02-ноос эхлэн явуулахаар төлөвлөсөн бөгөөд шинээр 20 хүний ажлын байр бий болж байгаа аж. Харин бусад давхрууд нь орон сууцны зориулалтай.

Холбоотой мэдээ