“Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр Өвөрхангай аймагт хэрэгжинэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-12-14 10:44:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр Өвөрхангай аймагт хэрэгжих болсонтой холбогдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн төлөө шийдвэр гаргагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийг Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймаг болон Улаанбаатар хотын  Баянзүрх, Налайх дүүрэгт 2012 оноо хойш хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл тус хөтөлбөр ирэх жилд Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Увс, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад үргэлжлэн хэрэгжихээр боллоо.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачилгыг түгээн дэлгэрүүлснээр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих нөхцөл боломж дээшилж, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн салбарт хүүхдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх юм.

Холбоотой мэдээ