Японд төгсөгчдийн уулзалт болно

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-12-15 17:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Monnichi.Today багаас Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болон Японд төгссөн боловсон хүчнийг холбох уулзалтыг энэ сарын 26-нд “Twin tower2 liberty” танхимд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Японы хооронд бизнес болоод соёлын харилцааны гүүр  болж хоёр орны эдийн засаг, бизнес эрхлэгч нарыг холбох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Уулзалтаар Монголын томоохон аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл японд төгсөгчидтэй уулзаж ажилтан сонгон шалгаруулах, төгсөгчид өөрийгөө сурталчлан, танилцуулах боломжтойгоос гадна monnichi.today баг энэ удаагийн арга хэмжээгээрээ японд төгсөгчдийн мэдээллийг  нэгтгэх, семпай болон кохай нарын харилцаа холбоог сайжруулж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх юм.

Арга хэмжээнд оролцож өөрийгөө сурталчлан таниулахыг хүссэн японд төгсөгчдийн танилцуулгыг англи болон япон хэлээр career@monnichi.today хаягаар хүлээж авч байгаа аж.

 

Холбоотой мэдээ