“Бөртэ чоно-2018” спортын шилдгүүдийг тодруулах санал асуулга эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2018 оны спортын шилдэг баг, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тодруулах санал асуулга ням гарагийн үдэш /2018.12.16/ 22.00 цагаас эхлэн нээгдэж байгааг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос зарлалаа.
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд болно.
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах энэхүү шагнал гардуулах ёслолын эрэгтэй, эмэгтэй “Оны шилдэг тамирчин”, “Спорт тоглоомын баг”-ийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.Санал асуулга 12 дугаар сарын 20-ны 24 буюу 00 цагт хаагдах юм.