Аймгийн Шагайн холбоо шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-18 22:15:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шагайн харваан салбар холбоо нь 2018 оны үйл ажиллагаагаараа улсад өнгөлж, Монгол Улсын "Шилдэг холбоо"-гоор шалгарчээ.

Дэлхийн Соёлын биет бус өвийн томоохон төлөөлөл болох шагайн харвааг нутаг орондоо хөгжүүлэх, харваачдынхаа чадвар чансааг ахиулах, улс бүсдээ үнэлэгдсэн олон мэргэн харваачдыг төрүүлэх тал дээр тус холбоо санаачлагатай ажиллаж иржээТус холбооны тамирчид энэ хоёр жилийн хугацаанд УАШТ-ний цуваа харвааны төрөлд тэргүүн, дэд, тусгай байруудад орсон бол Улсын баяр наадмын багийн харвааны төрөлд Чундо багийн харваачид Гуравдугаар байр эзлэн Монгол Улсын мэргэчүүд шинээр төрж, цол зэргээ ахиулсан байна.

Мөн 2018 онд Ламын гэгээний Их тойром буюу 1000 харваачийн чуулганг Хонгор сайхан нутагтаа амжилттай зохион байгуулсан юм. Монгол Улсад анх удаа буюу эх орны өнцөг булан бүрээс 96 багийн харваачид, түүн дотроо улсын зэрэг цолтой олон сайхан харваачдийг нэгэн дор буюу Хонгор сайхан нутагтаа чуулуулж чаджээ.

Холбоотой мэдээ