“Миний гэр бүл” болон “Хобби-2018” үзэсгэлэн зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-20 17:06:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Орон нутгийг судлах музей жил бүр зохион байгуулдаг “Миний гэр бүл” болон “Хобби” үзэсгэлэнг 12 дугаар сарын 19-ний өдрөөс зохион байгуулж, үзэсгэлэнд өөрийнхөө хоббиг хөгжүүлж явдаг иргэд төрөл бүрийн цуглуулга, гэр бүлийнхээ танилцуулга, түүх, амжилт бүтээлийг хариулсан  үзмэрүүдээрээ оролцож байна.

"Миний гэр бүл" үзэсгэлэнд Д.Баттөмөр, М.Алтангэрэл, Т.Эрдэнэсүхийн гэр бүлийнхэн хүүхэд байхаасаа цуглуулсан сурлага, урлаг, спортын авьяас чадварыг илтгэн харуулсан үзмэрүүд, спортын уралдаан тэмцээний медаль, өргөмжлөл, цом, гэрэл зургийн цомог зэрэг үзмэрүүд тавигдсан бол “Хобби-2018” үзэсгэлэнд Л.Ганбат, Б.Сүнжидмаа, Б.Нарантуул, Бадамцэрэн, А.Ууганбаяр нар төрөл бүрийн хонхны цуглуулга, зааны цуглуулга, эртний сав суулга, ваар, домбо, гүц, цар зэрэг зэс, гууль, хүрэл, шавар эдлэл, сувдан урлал, чимэглэл, бэлэг дурсгалын зориулалттай дарсны цуглуулгаараа оролцож, нийт  200-аад цуглуулга нэг дор цугларчээ.

Дундговь аймгийн Музей ийнхүү “Хобби” үзэсгэлэнг жил бүр зохион байгуулснаар шинээр төрөл бүрийн сонирхолтой, хоббитой иргэдийг нээн илрүүлж, ард иргэддээ танилцуулдгаараа онцлогтой ажээ.

Холбоотой мэдээ