Нийслэлийн Эрүүл мэндийн газар АШУҮИС-тай хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-21 18:14:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн захирал, анагаах ухаанны доктор, профессор Ж.Цолмон нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээнд заасны дагуу НЭМГ болон АШУҮИС-ийн зүгээс анагаахын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж байгаа оюутан, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварт ихээхэн анхаарал хандуулж байна. 

Тухайлбал, эмнэл зүйн дадлага сургалтыг төлөвлөгөө, хөтөлбөр, стандартын дагуу чанартай зохион байгуулж үндсэн, төрөлжсөн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, эмч, сувилагч, бусад мэргэжилтнийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамруулан чадавхижуулах чиглэлээр хамтарч ажиллах юм.
Уг үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон АШУҮИС-ийн удирдлагууд, албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ хүрээнд нийслэлийн Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

Холбоотой мэдээ