Сири дэх дүрвэгсдийн хуарангууд үерийн гамшигт нэрвэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-12-28 14:11:14

ДАМАСК. /NHK/. Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэлтэй үерийн гамшгийн улмаас дүрвэгсдийн хуаран, майхан болон хоол хүнс усанд автсан байна.


Сири дэх Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, дүрвэгсдийн 10 гаруй хуаран усанд автсан бөгөөд тэдгээр нь ус зайлуулах системийн дутагдалтай байсан аж.


Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн үеийн гэрэл зургаас үзэхэд, иргэд өвдгөөр татсан усан дундуур алхаж, бага насны хүүхдүүдийг норохоос сэргийлэн өргөж байжээ.


"Үерийн гамшигт 250 мянга гаруй хүн нэрвэгдсэн" гэж орон нутгийн төрийн бус байгууллагын төлөөлөгч мэдээлээд, тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын нийгэмлэгүүдэд уриалжээ. 

Холбоотой мэдээ