Бразилд төрөлхийн гажигтай болсон байж магадгүй тохиолдол нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-10 15:08:27

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд “Зика” вирусийн улмаас төрөлхийн гажигтай болсон болон ийм гажигтай болсон байж магадгүй тохиолдлын тоо 4976 болсныг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар төрөлхийн гажигтай болсон нь нотлогдсон тохиолдлын тоо долоо хоногийн өмнөх 641-ээс 745 болж нэмэгдсэн байна. Харин судалж байгаа сэжигтэй тохиолдлын тоо мөн долоо хоногийн хугацаанд 4222-4231 болж нэмэгджээ.

Жирэмсэн эмэгтэй “Зика” вирусийн халдвар авсан тохиолдолд ургийн гавлын ясны хэмжээ маш жижигхэн болж илэрдэг микроцефаль буюу төрөлхийн гажиг үүсдэг байж болзошгүйг Бразилын Эрүүл мэндийн яам 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр анхааруулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ