Шилдэг эрэгтэй жүдочоор Э.Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Л.Сосорбарам нар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-09 10:44:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болж байгаа аймгийн заан Д.Эрдэнэбатын нэрэмжит тэмцээний хоёр дахь өдөр 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорлоо. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг жингийн барилдаанууд явагдаж, Олимпийн их наадмын хүрэл, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар -90 кг жинд барилдаж мөнгөн медаль хүртлээ. Х.Цагаанбаатар гавьяатын хувьд Монгол Улсын аваргад нийтдээ найман удаа түрүүлж байжээ. 

Холбоотой мэдээ