Увсаас 10 гаруй улсын сайчуул төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-14 20:37:43


   Увс /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Увс аймгийн найман иргэн “Улсын аварга малчин”, гурван иргэн “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан байна. Тодруулбал, Улаангом сумын Хоёрдугаар багийн малчин Цэвээний Пүрэвжав, Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Моошгойгийн Мөнх-Очир, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Хүрэлбаатарын Гантөмөр, Малчин сумын Баянхайрхан багийн малчин Гоольяагийн Ганхуяг, Сагил сумын Үүрэгнуур багийн малчин Сүрэнжавын Ганболд, Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн Гантулга, Тэс сумын Нуур багийн малчин Пүрэвийн Батсуурь,  Хяргас сумын Бугат багийн малчин Шагдарын Нямдорж нар “Улсын аварга малчин”-аар шалгарсан байна. Тэрчлэн Улаангом сумын Нэгдүгээр багийн тариаланч Сүрэнгийн Жавзандулам, Баруунтуруун сумын тариаланч Лхагвын Цэнд-Аюуш, Улаангом сумын Хоёрдугаар багийн тариаланч Нямаагийн Аюушжав нар “Улсын аварга тариаланч” болжээ. Үүнээс гадна “Улсын аварга фермер”-ээр Улаангом сумын Наймдугаар багийн малчин Төлхийн Алтангэрэл, Улсын аварга тариаланч хамт олон”-оор Баруунтуруун сумын “Хөгжил-Увс” компани тус тус шалгарсан байна. 

  Энэ жилийн "Улсын аварга малчид"-ын хувьд бүгдээрээ эрчүүд бөгөөд 38-65 насныхан байна. Харин "Улсын аварга тариаланч"-аар шалгарсан гурван хүн гурвуулаа эмэгтэй бөгөөд 60-аас дээш насныхан аж.  

Холбоотой мэдээ