Трампыг дэмжигчдийн тоо буурчээ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-01-13 11:12:01

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогсоод байгаа энэ үед Дональд Трампын тус улсын Ерөнхийлөгчийн хувиар явуулж буй ажлыг сайшаагчдын тоо 44 хувьд хүрч буурсныг Hill TV болон судалгааны HarrisX компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. 


Санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын 44 хувь нь Трампын явуулж буй ажлыг дэмжиж байна. 12 дугаар сард явуулсан санал асуулгын үеэр энэ үзүүлэлт 47 хувь байжээ. Харин 56 хувь нь түүний үйл ажиллагааг сайшаахгүй байна. 


Нэгдүгээр сарын 8-11-ны хооронд явуулсан санал асуулгад 3015 хүн оролцжээ. 


Холбоотой мэдээ