БНХАУ-ын гадаад худалдаа 10 орчим хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-14 12:09:09

БЭЭЖИН. /Xinhua/. 2018 онд БНХАУ-ын гадаад худалдааны хэмжээ 30.51 их наяд юаньд /4.5 их наяд ам.доллар/ хүрснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар өсжээ. Энэ тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас даваа гарагт мэдээлэв.


Тайлан мэдээнд тэмдэглэснээр, өнгөрсөн онд экспортын хэмжээ 7 хувиар өсөж, 16 их наяд юаньд хүрсэн бол импортын хэмжээ 14 их наяд юаньд хүрсэн нь 13 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн гадаад худалдааны тэнцэл 2.33 их наяд юаньд хүрсэн байна.


“2019 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6-6.5 хувьд хүрнэ” хэмээн Бээжин хотын дарга Чэнь Жинин даваа гарагт хэлсэн байна. Тэрбээр энэ тухай Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит хуралдааны нээлтийн уулзалтын үеэр мэдэгджээ.


2018 онд тус улсын эдийн засаг 6.6 хувиар өссөн бөгөөд эдийн засагчид БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.5 хувьд хүрнэ хэмээн таамаглажээ. 

Холбоотой мэдээ