12 компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-15 18:42:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 171,016,276 төгрөгийн үнийн дүн бүхий 1,080,208 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байв.

Тодруулбал,  "Могойн гол ХК-ийн BDL хувьцаа 14.75 хувиар, "Атар-Өргөө ХК-ийн ATR хувьцаа 7.69 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил тэжээл Булган" ХК-ийн GTJ хувьцаа 13.6 хувиар, "Монгол савхи ХК-ийн UYN хувьцаа 11.66 хувиар хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр шинэчилсэн "TOP 20" индекс 0.51 хувиар буурч 21493.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.47 их наяд төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ