Спортын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 1.5 их наяд юаньд хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-01-16 13:57:26

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ 2020 он гэхэд спортын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 1.5 их наяд юаньд хүргэнэ гэж тус улсын Спортын ерөнхий газрын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооноос мягмар гарагт гаргасан төлөвлөгөөнд мэдээлэв.


Олон нийтийг хамарсан усан спорт, задгай талбайн спортын төрлүүд болон эрүүл мэндэд эерэг нөлөөтэй марафон гүйлт зэрэг төрлийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах тухай уг төлөвлөгөөнд тэмдэглэсэн байна. Мөн 2022 онд Бээжин хотноо зохион байгуулах Өвлийн Олимпын наадам нь өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх боломж бололцоог бүрдүүлэх аж.


Төлөвлөгөөнд тэмдэглэснээр, хүн амын эрүүл мэндийг сайжруулах үүрэг амлалтыг хэрэгжүүлэх зорилгоор олон нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх байгууламжийн тоог нэмэгдүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ