Баян-Агтынхан сар шинээр сархад хэрэглэхгүй байх уриалга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-17 15:26:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газар, цагдаагийн хэсгээс иргэдэд хандан цагаан сараар архи сөгнөхгүй байх уриалга гаргажээ.

Цагаан сарын өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар хүндэтгэл үзүүлэх шалтгаар зочдоо хэтрүүлэн дайлахгүй байх нь чухал гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах тодрууллаа.

Тус сумынхан архи хэрэглэхгүй байх сарын ажил зохиодог бөгөөд энэ ажил үр дүнгээ өгч, тэр хугацаанд архидан согтуурахтай холбоотой ямар нэгэн зөрчил бараг гардаггүй, амар амгалан байдаг тухай иргэд нь ярьдаг юм.

Холбоотой мэдээ