"Тэнгэрээс буусан од" кино удахгүй дэлгэцнээ гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” кино удахгүй үзэгчдийн хүртээл болно. Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тогложээ.
О.Дөлгөөн "Хувьсал" продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц” кинонд тоглож олны танил болжээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм байна. Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон азтай нэгэн.
“Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Д.Отгонжаргал нар дуулжээ.