Б.Серик улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-18 12:39:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, спортын олон улсын хэмжээний мастер, улсын начин Б.Серик өчигдөр Улаанбаатар хотын Спортын төв ордонд болсон 2019 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний -100 кг жингийн төрөлд түрүүлж,  алтан медалийн эзэн болжээ.

Тэрээр хагас шигшээ барилдаанд "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Цэрэннямыг, аваргын төлөөх барилдаанд "Хилчин" спорт хорооны тамирчин Г.Түвшинжаргал нарыг тус тус ялсан байна.

Түүний хувьд он гарснаас хойш улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа бөгөөд саяхан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулсан 2019 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний -100 кг жинд мөн аваргалсан юм. 

Холбоотой мэдээ