Улаанбаатарт 05-07 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-21 08:18:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.


2019 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ