Мексикт шатахуун дамжуулах хоолой дэлбэрсний улмаас 85 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-21 17:38:19
Yesukheitumur Tumurbaatar

МЕХИКО. /Xinhua/. Өнгөрсөн баасан гарагт Мексикийн төв нутгийн Идальго мужид шатахуун дамжуулах хоолой дэлбэрсний улмаас 85 хүн амиа алдаж, 81 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Хорхе Алькосер ням гарагт мэдэгджээ.

  

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр албаны хүн, “80-аас дээш хувийн түлэгдэлттэй хүмүүс хүртэл байна” гэж мэдэгдэв. 

 

Харин Лопес Обрадор тус хэвлэлийн бага хурлын үеэр, өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн шатахууны хулгайтай тэмцэх арга хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.

 

Тус улсын Засгийн газраас гаргасан мэдээллээр, 2018 онд шатахууны хулгайн гэмт хэрэг нь Мексикт гурван тэрбум ам.долларын хохирол учруулжээ.

 

Уг осол нь сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн эмгэнэлт явдлуудын нэгд тооцогдож байгаа бөгөөд өмнө нь 2010 онд тус улсын Пуэбла мужийн газрын тос дамжуулах хоёр хоолойд дэлбэрэлт болсны улмаас 52 хүн гэмтэж, 30 хүн амиа алдаж байжээ.

Холбоотой мэдээ