137 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-14 16:17:17

Монголбанк өнөөдөр нэг  долоо хоногтой 137 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ.

Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 466.2 тэрбум төгрөг болов.

Мөн өнөөдөр Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 96.9 сая төгрөгийн богино хугацааны Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ) арилжаалсан байна. Уг үнэт цаас нь 14.915 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх аж.

Тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энэхүү үнэт цаасыг 150 мянган ширхэгийг борлуулахаар төлөвөж байсан ч иргэн аж ахуйн нэгжүүдээс 969 ширхэгийг худалдан авах санал ирүүлсэн байна.

Мөн Сангийн яам 2 жилийн хугацаатай 100 мянган ширхэг үнэт цаас арилжаалхаар нийтэд мэдээлсэн ч худалдан авах санал ирүүлээгүй байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ