Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагнал хоёр хүнд олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-25 23:11:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн хүндэт шагнал хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналыг газар тариалангийн үйлдвэрлэлд үр бүтээл гаргасан тариаланчдад олгодог юм.

            Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн онд тариан талбайд 50 гаруй жил зүтгэсэн ахмад мэргэжилтнүүд болох Гурванбулаг, Сэлэнгэ сумын агрономич Д.Жамьян, Х.Гарнов нарт энэ жил газар тариалангийн салбарын хүндэт шагналыг олголоо.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2007 онд уг шагналыг бий болгосон бөгөөд найман хүнийг шагнаж, хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирт амьд сэрүүн үед нь дурсгал болгон хадгалуулахаар олгож байжээ.

Холбоотой мэдээ