Томуу, томуу төст өвчлөл багаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-29 10:35:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаториор 69.773 хүн үзүүлснээс томуу, томуу төст өвчтэй 4500 тохиолдол бүртгэгдлээ хэмээн НЭМГ-аас мэдээлэв.

Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчтөнүүдийн 33.5 хувийг нэг хүртэлх нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн утсанд 887 дуудлага ирснээс 42.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ авчээ.

Холбоотой мэдээ