Багануурын баг Сэлэнгийн багийг 76:67-гоор хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-29 13:30:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигт хожигдоогүй байсан Сэлэнгэ аймгийн залуус Багануур багт хожигдлоо.


Тоглолтын эхний үед хоёр баг тэнцүүхэн өрсөлдсөн ч хоёрдугаар үеэс Багануур дүүрэг илүүрхэж эхэлсэн бөгөөд тэд тоглолтын турш илүү байснаар 76:67-гоор Багануур баг хожиж Үндэсний лигийн Дэд хэсгийн онооны хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд нэгдлээ.


Багануурын самбарын тоглогчид сайн байж Н.Ганбаатар 17 оноо, 10 самбар,  Б.Баатарчулуун 13 оноо, 13 самбар, Ч.Ихбаяр 10 оноо, 10 самбар авснаас гадна багаараа 63 самбар авчээ. Харин эсрэг баг нь 34 удаа л самбараас бөмбөг авсан байна. Багануур самбартаа илүүрхэж, хурдан довтолгоонд илүү байсан нь тэдний хожлын гол шалтгаан болов.


Ийнхүү энэ улиралд Өмнөговь, Сэлэнгэ, Багануур багууд ердөө нэг, нэг хожигдолтой онооны хүснэгтийн эхний байруудад бичигдлээ.  Багануур дүүрэг энэ улирлын сүүлийн тоглолтоо Өмнөговь аймгийн эсрэг хийх бөгөөд хожвол тэд онооны хүснэгтийг тэргүүлж улирлыг дуусгах юм.

Холбоотой мэдээ