Тэмээн сүргээ төлөөр өсгөсөн 3200 малчинд урамшуулал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-15 11:02:13

2013, 2014 онд тэмээн сүргээ төлөөрөө өсгөсөн малчин өрхүүдэд энэ жил урамшуулал олгосон байна.

Аймгийн засаг даргын захирамжаар баталсан “Тэмээн сүргээ төлөөр өсгөсөн малчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 15 сумын 3200 малчин өрхөд 87.775.000 төгрөгийн урамшуулал өгчээ. Тодруулбал 2013 онд 1482 өрхийн 10830 ботго бойжуулснаас төлөөрөө өсгөсөн 7348 , 2014 онд 1718 өрхийн төлөөрөө өсгөсөн 10207 тэмээ байгаа аж. Өмнөговь аймаг нь хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэхэд нэлээн анхаарч ажиллаж байгаа бөгөөд малчдын хэлж заншсанаар “Ботгоны мөнгө” буюу төлөөрөө өсгөсөн тэмээнд олгох урамшуулал амжилттай үргэлжилж байна.

Дашрамд дуулгахад 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тэмээ бүхий малчид 16500 ботго бойжуулсан байна, 2016 онд 27013 ингэ ботголох юм. Мөн Өмнөговь аймагт 5417 малчин өрх байгаагаас 61,1 хувь нь буюу 3308 тэмээ бүхий малчин өрх байна. Үүнээс 50-иас дээш тэмээтэй 699 тэмээ бүхий малчин өрх байгаа юм. 

 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ