НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногт багтаан шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-30 13:39:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын 2018 оны хоёр хувийн буцаан олголтын мөнгийг маргаашнаас эхлэн хоёр өдрийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Энэ жилийн хувьд, нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгох талаар татварын байгууллагаас мэдээлж байгаа. Тэгвэл 2017 онд 680 мянган хүнд 78 тэрбум төгрөг олгож байжээ. Өмнөх оныхтой харьцуулахад, НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын нийт хэмжээ 40 хувиар нэмэгдсэн байна.

Энэ дашрамд дурдахад, НӨАТ-ын баримтыг олгохгүй байгаа, мөн тоног төхөөрөмжтэй ч баримтаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор өгөхгүй байгаа дэлгүүр, үйлчилгээний газруудын талаар мэдээлж байхыг Татварын байгууллагаас иргэд, худалдан авагчдад сануулж байна. Ийм газруудыг хуулийн дагуу торгоно гэдгээ мэдэгдэж байна. 

Холбоотой мэдээ