Анкарад болсон дэлбэрэлтэд Монголын иргэн өртөөгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-15 12:24:16

БНТУ-ын нийслэл Анкара хотын төвд байрлах Кизилая талбай /Kizilay square/-д болсон дэлбэрэлтэд Монгол Улсын иргэн өртөөгүй талаар Анкара дахь Элчин сайдын яамнаас мэдэгджээ.

Уг дэлбэрэлт энэ сарын сарын 13-ны өдрийн 18.45 цагийн орчим болж, 34 хүн амиа алдаж, 125 хүн гэмтжээ.Дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа хэдий ч тус улсын эрх баригчид уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ