Ууц дунджаар 240 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-01 09:55:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240 мянган төгрөг байна. Ноднингийн сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 18.5 хувиар буюу 37.500 төгрөгөөр өссөн байна.


Багавтар ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150-160 мянган төгрөг, дунд зэргийн ууцыг 180-220 мянган төгрөг, том тарган ууцыг 250-3300 мянган төгрөгөөр тус тус худалдаж байна. Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2643 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.4 хувиар буюу 484 төгрөгөөр өссөн байна.

Холбоотой мэдээ