12732 толгой мал хорогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-15 16:14:27

Тус аймгийн ХХААГ-аас мэдээлж буйгаар Дорноговь аймагт малын хорогдол 12732 толгойд хүрчээ.

Том малын зүй бусын хорогдлоор 11 тэмээ, 1154 адуу, 1036 үхэр, 3675 хонь, 6875 ямаа  хорогдсон нь оны эхний нийт малын 0,7 хувийг эзэлж байна.

Тус аймагт  3988 малчин өрхийн нэг сая, 801 мянган  толгой мал  хаваржиж буйгаас 12 сумын 203 өрхийн 27,6 бод, 141,2 бог   мал зэргэлдээ сумдын нутагт, хилийн зурваст  зургаан сумын 145 өрхийн 15.2 бод, 68.9 бог мал, өөр аймгийн нутагт зургаан сумын 109 өрхийн 15.8 толгой бод,  108.3 бог отроор хаваржиж байгаа бол Дундговь, Говьсүмбэр аймгийн 16 өрхийн 12.7 мянган Дорноговь аймагт хаваржиж  байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ