Дундговийн театраас 13 жилийн дараа гавьяат цолтон төрлөө

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-02-05 23:17:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театрын дарга Дэлгэрийн Доржсүрэн Монгол улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулж,  тус театраас 13 жилийн дараа ийнхүү гавьяат төрлөө.

Д.Доржсүрэн 1987 онд Мандалговь хотын Улсын тэргүүний 10 жилийн сургуулийг төгсч, улмаар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг дүүргэн, төрөлх Дундговь аймагтаа ирж, ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш 30 гаруй жил хөдөө орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг хөгжүүлэхэд уйгагүй хөдөлмөрлөжээ.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан отган гавьяат Д.Доржсүрэн “Урлагт гуч гаруй жил ажилласан хөдөлмөрийг минь үнэлсэн энэ үед нутаг ус, аав ээж, хамт олон минь бодогдож, тэдэндээ баярлаж байна. Шагнал авах мөчид аймгийн үе үеийн удирдлагууд болон тэдний төлөөлөл зорин ирж баяр хүргэсэнд маш их баярлалаа. Цаашдаа илүү ихийг хийх эрч хүч надад байна, миний ард сайхан хамт олон минь байна. Та бүхэндээ баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Дунлговь аймгаас 13 жилийн өмнө хөгжмийн зохиолч С.Дашням гавьяат цол хүртэж байсан юм. 

Холбоотой мэдээ