Пара таеквондочид Олимпийн эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-08 09:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болов. Тус тэмцээнд оролцсон манай хоёр таеквондочин “Токио-2020” Олимпийн эрхийг Монголын баг тамирчдаас анхлан эх орондоо авчирлаа. 


Паралимпийн эрх олгох хариуцлагатай тус тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдийн  к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа.


Түүний энэхүү амжилт ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд тэр бас Ази тивийн аваргаас гурван алтан медаль хүртээд байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аварга боллоо.

Холбоотой мэдээ