Баян-Өлгийд баяр амралтын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг гараагүй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-11 12:08:51

         Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй, тайван өнгөрсөн гэж тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

        Аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Асылбекийн тайлбарласнаар баяр амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллажээ. Мөн Өлгий хотын багуудад шөнийн хоёр цаг хүртэл явган болон хөдөлгөөнт эргүүл хийсэн байна. Энэ хугацаанд нийтдээ 72 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас хоёр нь хулгайн гэмт хэргийн шинжтэй, нэг нь хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт гэргийн, 53 нь зөрчлийн шинжтэй, үлдсэн зургаа нь бусад төрлийн мэдээлэл байжээ.  

             Гарсан зөрчлүүдийн хувьд согтуугаар болон эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, аюулгүй бүс зүүгээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг зөрчлүүд байжээ. 

Холбоотой мэдээ