Их Британийн кино наадмаас "The Favourite" кино хамгийн олон шагнал хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-02-11 12:29:50

ЛОНДОН. /AP/. Өнгөрсөн ням гарагт Их Британийн кино академи, телевизийн урлагийн /БАФТА/ наадмын шагнал гардуулах 72 дахь удаагийн ёслолын арга хэмжээ болж, “The Favourite” болон Roma” кино хамгийн олон шагнал хүртсэн байна.


Эмгэнэлт инээдмийн “The Favourite” кино “Их Британийн шилдэг кино”, “Шилдэг эмэгтэй жүжигчин” зэрэг нийт долоон шагнал хүртсэн бол Мексик гэр бүлийн тухай өгүүлэх “Roma” кино “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг дөрвөн шагнал хүртжээ.  


Мөн “Bohemian Rhapsody” кинонд Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болсны зэрэгцээ уг кино нь “Шилдэг дууны найруулга” шагналыг хүртсэн байна. 


БАФТА-2019 наадмын шилдгүүдийг танилцуулъя.


Шилдэг кино — “Roma”


Их Британийн шилдэг кино — “The Favourite”


Шилдэг найруулагч — “Roma” киноны найруулагч Альфонсо Куарон


Шилдэг эрэгтэй жүжигчин — “Bohemian Rhapsody” кинонд тоглосон Рами Малик


Шилдэг эмэгтэй жүжигчин — “The Favourite” кинонд тоглосон Оливия Кольман

Шилдэг эрэгтэй туслах дүр — “Green Book” кинонд тоглосон Махершала Али

Шилдэг эмэгтэй туслах дүр — “The Favourite” кинонд тоглосон Рейчел Вайс


Шилдэг залуу жүжигчин — Летития Райт


Шилдэг кино зохиол — “The Favourite”

Гадаад хэл дээрх шилдэг кино — “Roma”

Шилдэг киноны дуу — “A Star is Born”


Шилдэг зураг авалт — “Roma”

Шилдэг эвлүүлэг — “Vice”


Шилдэг анимейшн — “Spider-Man: Into the Spider-Verse.”


Шилдэг богино хэмжээний кино — “73 Cows”


Шилдэг богино хэмжээний анимейшн — “Roughhouse”

Шилдэг баримтат кино — “Free Solo”



Холбоотой мэдээ