Гадаад валютын хууль бус арилжаа эрхэлсэн хүнд ногдуулах ял шийтгэлийг чангатгажээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-11 16:13:25

БЭЭЖИН. /ТАСС/. Хууль бус гадаад валютын арилжаа эрхэлсэн хүмүүст ногдуулах ял шийтгэлийг чангатгах зорилгоор Хятадын эрх баригчид хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай Хятадын Төв телевиз мэдээлсэн байна.


5 сая юань буюу ойролцоогоор 741,6 мянган ам.долларыг давсан гадаад валютын хууль бус арилжаа эрхэлсэн тохиолдолд юмуу иймэрхүү төрлийн үйл ажиллагаанаас хууль бусаар 100 мянган юань буюу ойролцоогоор 14,8 мянган ам.долларын ашиг орлого олсон тохиолдолд хүнд гэмт хэрэгт тооцогдох гэнэ. Иймэрхүү хэрэг үйлдсэн этгээдүүдэд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулах юмуу хууль бусаар олсон ашиг орлогоос нь 5 дахин их их хэмжээний торгууль ногдуулах аж.


Санхүүгийн салбар хийгээд гадаад валютын зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор эрх баригчид иймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. Хятад улсад одоогоор сүүдрийн банкны салбартай тэмцэх кампанит ажиллагаа өрнөж байгаа юм. 2016 онд Хятадын цагдаа нар хууль бусаар нийт 900 тэрбум юань бүхий банкны үйлчилгээ үзүүлсэн 380 гэмт хэргийн бүлэглэлийг олж илрүүлсэн байна. 

Холбоотой мэдээ