Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-12 13:43:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 11-ний өдөр сургуулийн сурагчдын хичээл эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагчдад ханиад, томуунаас хамгаалах зорилгоор 1000 ширхэг амны хаалт тараажээ.

Нэгдүгээр сарын  3 дахь долоо хоногт Сайнцагаан суманд томуу, томуу төст өвчний гаралт ихэсч, Нэгдсэн эмнэлгийн ачаалал ихэссэн тул тус сумын Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 дүгээр сарын 17-ны өдрөөс түр хугацаагаар хаагаад байсан бөгөөд өнөөдөр ийнхүү сургуулиудын хичээл эхэлж, үйл ажиллагаа нь жигдэрч байна.

Хорио тогтоосон энэ хугацаанд томуу, томуу төст өвчний гаралт харьцангуй багасч байгаа хэдий ч үндэсний их баяр цагаан сарын дараагаар дахин дэгдэх магадлал байгаа тул сургуулийн сурагчдад амны хаалт тарааж, ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авxч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ