"Сахалин-2019" Азийн хүүхдийн наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-12 10:37:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-нд "Сахалин-2019" Азийн хүүхдийн наадмын гурав дахь өдрийн тэмцээнүүд болж, манай баг тамирчид гүйлтийн цана, шорт-трек төрлүүдэд өрсөлдлөө.


Гүйлтийн цана: Охидын 5 км зайн уралдаанд нийт 64 тамирчин оролцож, Г.Ариунжаргал 51 дүгээр байрт, Ж.Бямбанордог 53 дугаар байрт тус тус уралдсан бол Хөвгүүдийн 10 км зайн уралдаанд нийт 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Хонгор, Б.Тайванбаатар, Г.Өсөхбаяр, Б.Далхсүрэн нар 54-57 дугаарт байрыг эзлэв.


Шорт-трек: Хөвгүүдийн 1000 метр зайд А.Бүрэнбаяр 1.42,366 минутын амжилтыг үзүүлсэн бол Б.Алтгэрэл техникийн алдаа гаргаж тэмцээнээ өндөрлүүлэв. Шорт-трекийн 1000 метр зайд нийт 37 тамирчин оролцож БНСУ-ын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь /02.12/


Биатлон - Эмэгтэйчүүдийн 7.5км - 07:00 цагт, эрэгтэйчүүдийн 10км - 11:00 цагт


Уулын цана - Эрэгтэйчүүдийн Жиант Слалом төрөл - 07:40 цагт /Улаанбаатар хотын цагаар/


"Сахалин-2019" наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэж байна.

Холбоотой мэдээ