Их Британийн эдийн засгийн өсөлт суларчээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-02-12 12:21:28

ЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн онд Их Британийн эдийн засаг сүүлийн зургаан жилд байгаагүй сул өсөлт үзүүлсэн тухай тус улсын Үндэсний статистикийн хорооноос /ONS/ мэдээлэв.


Эдийн засгийн өсөлт 2018 онд 1.4 хувьд хүрсэн нь өмнөх оны ижил үзүүлэлтээс 0.4 хувиар буурсан дүн үзүүлсний зэрэгцээ 2012 оноос хойшхи хамгийн сул өсөлт болсон байна.


Үндэсний статистикийн хорооны тайланд мэдээлснээр, эдийн засгийн өсөлт удааширсныг аж үйлдвэрийн гарц болон автомашины үйлдвэрлэлийн хэмжээ буурсантай холбон тайлбарлаж байгаа ажээ.


Мөн “Brexit”-ийн тодорхойгүй байдал болон дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотойгоор 2019 онд ч Их Британийн эдийн засаг сул өсөлт үзүүлэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд таамаглажээ.

Холбоотой мэдээ