Томуу, томуу төст өвчлөл багасжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-12 17:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногт  Цагаан сарын амралтын өдрүүд тохиож, амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм. Нийт өвчлөгсдийн 40.9 хувийг нэг хүртэлх нас, 23.8 хувийг 2-4, 16.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 974 дуудлага бүртгэгдсэнээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ.

Дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд нийт батлагдсан 977 орон дээр 469 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 98 буюу 21.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй аж.

Холбоотой мэдээ