АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үр дүнтэй болно гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-13 10:12:46
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Yonhap/. Вьетнам улсын нийслэл Ханой хотод энэ сарын 27-28-нд болох АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дунд болох дээд хэмжээний хоёр дахь уулзалт үр дүнтэй болно гэж БНСУ-ын 10 иргэн тутмын зургаа нь үзэж байна. Энэ тухай “Realmeter” судалгааны хүрээлэн мэдээлжээ.


Судалгааг өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын насанд хүрсэн 501 иргэний дунд явуулжээ. Судалгаанд оролцогчдын 65 хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт нь Солонгосын Хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад нааштай алхам болно гэж үзсэн байна.


Харин судалгаанд оролцогчдын 35.1 хувь нь энэ уулзалт дорвитой үр дүнд хүрэхгүй бөгөөд зөвхөн БНСУ болон АНУ-ын харилцаа холбоог сулруулсан уулзалт болно гэж үзсэн бол үлдсэн 2.4 хувь нь “сайн мэдэхгүй байна” хэмээн хариулт өгөхөөс татгалзажээ.

Холбоотой мэдээ