Канадын Амбан захирагчийн зохион байгуулсан Өвлийн баярт оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-13 15:06:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын Амбан захирагчийн ордон, өргөө байрлах цэцэрлэгт хүрээлэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвлийн баярт Монгол Улсын Элчин сайдын яам оролцлоо.

Амбан захирагч Жюли Пает Өвлийн баярын нээлтийн үеэр, Оттава дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзахад Элчин сайд Я.Ариунболд Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн мэндчилгээ захидлыг Амбан захирагчид гардууллаа.

Баярын үеэр Элчин сайдын яам Монгол орны өвлийн аялал жуулчлал, Цагаан сар, өвлийн спортыг танилцуулсан гэрэл зургийн цомог, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэж, Монгол орны соёл, зан заншлыг сурталчлав.

Амбан захирагч өөрөө болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын дарга Элчин сайдын яамны асарт зочилж, Өвлийн баярт оролцсонд талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ