Найман компанийн хувьцааны ханш буурч, 11 компанийнх өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-13 17:56:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид 23 хувьцаат компанийн 106.897.370 төгрөгийн үнийн дүн бүхий 241.703 ширхэг хувьцааг арилжив.

Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, найман компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Орхон Хөгжил" болон "Жуулчин Дюти Фрий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Монгол Шуудан" болон "АйТүүлс" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.29 хувиар өсөж 21485.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.486.877.136.550 төгрөг боллоо.

Холбоотой мэдээ