“Хүрэл тулга” яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 11:16:09

Увс аймгийн Улаангом хотноо энэ сарын 12-нд “Хүрэл тулга” яруу найргийн наадам болж, 15 сумын 45 хүүхэд хоёр насны ангиллаар өрсөлдлөө.

Яруу найргийн наадмын 6-9-р ангийн буюу дунд насны ангилалд Наранбулаг сумын Ахлах сургуулийн сурагч Б.Цэнд-Аюуш түрүүлж, Түргэн сумын дунд сургуулийн сурагч Б.Хулан, Цагаанхайрхан сумын дунд сургуулийн сурагч Б.Шинэбаяр нар удааллаа. Харин 10-11-р ангийн буюу ахлах насны ангилалд Наранбулаг сумын дунд сургуулийн сурагч Д.Батнасан түрүүлж, Зүүнхангай сумын Ахлах сургуулийн сурагч Б.Батнасан, Өндөрхангай сумын Ахлах сургуулийн сурагч Д.Хишигбаяр нар 2-3-р байр эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн хоёр хүүхдэд “Хүрэл тулга” улсын уралдаанд оролцох эрхийн бичиг олгосон байна.

“Хүрэл тулга” яруу найргийн наадмыг “УВС” телевизийн продюссер С.Энхтайван, багш сэтгүүлч Ж.Дэлэг, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Эрдэнэханд нар шүүн явуулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ