Байгаль орчны асуудлаарх олон улсын үзэсгэлэн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-02-18 13:06:41

ТЕХРАН. /Xinhua/. Энэ сарын 21-24-нд Ираны нийслэл Техран хотноо Байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний асуудлаарх олон улсын үзэсгэлэн зохион байгуулах тухай “IRIB” суваг өнгөрсөн ням гарагт мэдээлэв.


"Байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчийг хэмнэх тухай олон улсын энэ удаагийн үзэсгэлэнд Иран, Австри, Герман, Нидерланд болон Турк зэрэг орны 57 компани оролцоно" гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлсэн байна.


Үзэсгэлэнгийн үеэр байгаль орчны салбарт шаардлагатай хамгийн сүүлийн үеийн технологиуд болон хамгийн шинэлэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах ажээ. 

Холбоотой мэдээ