Ангараг руу 2030-аад оны дундуур аялахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-19 12:04:57

МОСКВА. /Аиф/. Ангараг гараг руу 2030-аад оны дундуур аялахаар төлөвлөж байна гэж НАСА буюу Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн захирал Жим Брайденстайн мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “MSNBC” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


“Нислэг хийхийн өмнө мэргэжилтнүүд олон ажил хийх шаардлагатай. Тухайлбал, Саран дээрх технологиудыг турших шаардлагатай бөгөөд тэдгээрийг Ангараг дээр ашиглах боломжтой болгохын тулд хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд НАСА олон улсын болон худалдааны түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ