Манай боксчид Бишкек хотноо хүчээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-19 17:05:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ-ын баатар Д.Шопоковын дурсгалд зориулсан боксын олон улсын тэмцээнд оролцохоор манай улсын 8 тамирчин Киргиз улсын Бишкек хотыг зорилоо.


Энэ сарын 19-24-нд үргэлжлэх тус тэмцээн нь манай тамирчдын хувьд тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго тэмцээн болох юм. Манай багийн бүрэлдэхүүнд эрэгтэй боксчдоос Э.Баярсайхан 57 кг-д, Б.Мишээлт 63 кг-д, О.Бямба-Эрдэнэ 69 кг-д, Д.Давааням 81 кг-д тус тус өрсөлдөх бол эмэгтэй тамирчдаас 49 кг-д О.Жаргалан, 57 кг-д Т.Болортуул, 64 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д  М.Мягмаржаргал нар хүчээ сорихоор Бишкек хотноо очсон байна.


Эрэгтэй тамирчдын дасгалжуулагчаар ОУХМ Н.Баяраа, эмэгтэй багийн дасгалжуулагчаар спортын мастер М.Буянжаргал тус тус ажиллаж байгаа бөгөөд тус тэмцээнд О.Мандахбаяр шүүгчээр ажиллахаар очжээ.  

Холбоотой мэдээ