Монгол Улсын гавьяат багш Ш.Сүхбатыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-20 23:19:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Монгол Улсын гавьяат багш Ш.Сүхбатыг хүлээн авч уулзлаа.

1961 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй 58 жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн тэрбээр улсын хэмжээнд химийн хичээлээр олон сурах бичиг, гарын авлага боловсруулж, сургалтын шинэлэг оновчтой арга барилыг санаачилж, нэвтрүүлсэн гавьяатай юм. 8 дугаар ангийг 8 удаа, 10 дугаар ангийг 12 удаа төгсгөсөн бөгөөд 2016 оноос химийн хичээлийн төрөлжсөн олимпиадыг түүний нэрэмжит болгон үе, үеийн төгсөгч шавь нартай нь  хамтран амжилттай зохион байгуулж байна.

Гавьяат багш маань уулзалтын үеэр ажил, амьдралынхаа дурсамжийг хуваалцаж, ажилдаа хариуцлагатай хандан цаг сайн баримталж байхыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ